Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын их танхимд
08:30 цагт Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн багш нараар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар экологийн боловсрол олгох сургалт болно.
Бишрэлт зочид буудалд
09:30 цагт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт болно.
Сангийн яамны 9 давхарт
10:30 цагт Азийн Хөгжлийн Банкны Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл” болон “Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл”-ийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
МЗХ-ны гадна талбайд
11:00 цагт “Залуусаа нэмье” өдөрлөг болно. Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө. Мөн 10 гаруй ажил олгогч байгууллага, боловсролын 13 байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд үнэгүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна залуусын брэнд хямдралтай үнээр худалдаалах юм.
Live conference center
11:00 цагт Уул уурхайн үйл ажиллагаа олон газар явуулж байгаагаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар Дорноговь аймгийн Баянжаргалант сумын малчид, ард иргэд мэдээлэл хийнэ.
МҮЭСТО-нд
11:00 цагт Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах зорилготой “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулна.
Батлан хамгаалах их сургуулийн спорт зааланд
12:00 цагт Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг угтсан Нийслэлийн харъяа төр захиргааны байгууллагуудын дунд болох сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно.
“Эрдэм” төвийн байранд
14:00 цагт ӨМӨЗО-ны иргэд “Эрдэм” асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулан 18 сая төгрөг гардуулах ёслолын ажиллагаа болно.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд
14:00 цагт Аудитын компанийн удирдлагуудын “Сайн засаглалын дэлхийн туршлага, Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт форум болно.