Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна тохижилтын ажил 80 хувьтай байна

247

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдэх бөгөөд бүх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм. Уг ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.