Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгөхдөө аз жаргалын нууцаасаа хуваалцжээ. Тэрбээр “Би үзэсгэлэнтэй эхнэр болон өхөөрдөм хөөрхөн үрсээсээ өдөр бүр аз жаргалыг мэдэрдэг. Би сүүлийн хэдэн жил аавын үүргийг нэр төртэйгээр биелүүлэхийг оролдож байна. Маш их ажилтай байсан учир аав гэх үүргийг амжилттай гүйцэтгэж чадахгүй өнөөг хүрлээ. Мэдээж 2010 оноос эхлэн би гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулах болсон. Өмнө нь надад гэртээ байх их хэцүү санагддаг байлаа. Харин одоо надад гэр бүлийнхээ дэргэд байх илүү ихээр таалагдаж байна. Би өмнө нь зөвхөн ялалтын талаар боддог байсан бол одоо хүүхдүүдийнхээ талаар илүү бодох болсон. Би төгс хүн биш. Төгс болох гэж хичээдэггүй. Учир нь хүн алдаа гаргаж байж дахин алдаа гаргахгүй. Алддаггүй хүн гэж үгүй.Аз жаргалыг хамгийн энгийн зүйлээс мэдэрч болдог нь хамгийн гайхалтай. Өлсөөд хоол идэх үед хүн өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Хүүхдийнхээ инээмсэглэсэн төрхийг хараад л аз жаргалын даавар өөрийн эрхгүй ялгардаг. Тиймээ аз жаргал бол хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхалтай мэдрэмж. Хүн бүхэн өөр өөрөөр энэ бүхнийг тайлбарлах байх. Зарим хүн өрөөгөөрөө дүүрэн алт хураахыг аз жаргал гэж тайлбарлаж магадгүй. Харин миний хувьд аз жаргалыг хамгийн энгийн мөртлөө хамгийн агуу зүйл гэж тайлбарламаар байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж http://www.info.mn