Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай

662

ХОНЬ – (3/21-4/19)
 Харьцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.
ҮХЭР – (4/20-5/20)
Хэрүүл маргаан, үл ойлгогдох нөхцөл байдлаас зайлсхий. Бусдын элдэв нөлөөлөлд бүү автаарай. Таныг бухимдуулж ашиглахыг хэн нэгэн зэхэж байна. Хэрвээ та машин жолооддог бол болгоомжтой бай. Энэ үдшийг театр үзмэрийн газар өнгөрөөвөл ядаргаа тайлагдана.
ИХЭР – (5/21-6/21)
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дзэдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныголж авна. Санхүүгийн байдал сайжирна.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл сайн. Орон гэрээ тохижуулах, өөрчлөх, цэвэрлэхэд санаа тавь. Чухал ажил хэрэг, уулзалт болзоог хойшлуулах нь зүйтэй. Ирээдүйгээ төлөвлөх нь тааруу үртэй.
АРСЛАН – (7/23-8/22)
Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна.
ОХИН – (8/23-9/22)
Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянуур бай. Оюуны чадавхи нэмэгдэнэ.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Чухал ач холбогдолтой одөр. Өдрийг та ямархуу байдалтай, бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.
НУМ – (11/22-12/21)
Ухаарлын өдөр. Та ямар нэгэн юмыг ойлгож ухаж авна. Шинээр ажил үйлс эхлүүлэх, замд гарахад сайн. Гэрээ хэлцэл амжилттай хэрэгжинэ. Юмны учрыг олохыг хичээдэг хүн амжилтад хүрнэ. Санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ.
МАТАР – (12/22-1/19)
йлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ.
БУМБА – (1/20-2/18)
Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөодөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна.
ЗАГАС – (2/19-3/20)
Идэвхтэй, энерги ихтэй өдөр. Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Байшин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.