НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдаж гишүүд даргаа сонгоно.
Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй.
Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.
Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж өнөөдөр хийхээр болсон.
НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь өнөөдөр тодорхой болно.