Б.Болдыг “RIO TINTO”-гийн эрчим хүч, эрсдэлийн группийн захирлаар томилов

605

bold_rio

“Rio Tinto” группийн удирдлагууд Гвиней дэх “Simandou” төмрийн хүдрийн төслийн хүрээнд хийгдэж байсан төлбөртэй холбоотойгоор Эрчим хүч, эрдсийн группийн Захирал Алан Дэвисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Rio Tinto” компанийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баатарын Болдыг томилоод байна.

Учир нь тус компанийн дотоод шалгалтаар Алан Дэвисийг 2011 онд “Simandou” уурхайн асуудалд зөвлөхөөр ажилласан Франсуа де Комбред 10.5 сая ам.доллар өгснийг тогтоожээ. Тус компанийн ТУЗ албан мэдэгдэлдээ “Захирлууд олон улсад дагаж мөрддөг “Rio Tinto”-ийн стандартыг биелүүлж чадсангүй” гэдгийг онцолсон байна.

20 тэрбум ам.доллараар үнэлэгдэх “Simandou” төсөл нь анх дэлхийн хамгийн үнэ цэнэтэй ордуудын нэгд тооцогдож байсан юм. Мөн үүнээс өмнө Гвинейн эрх баригчдад хээл хахууль өгсөн байж магадгүй асуудлаар уурхайн эзэмших эрхийг АНУ-ын Хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан удаатай ажээ.

Б.Болд 2013 оны тавдугаар сараас  тус группэд ажиллаж, 2014 оноос Төмрийн хүдрийн борлуулалт хариуцсан захирал болон гадаад орнуун дахь бизнес хариуцсан захирлын албыг хашиж байв.

Э.Эрдэнэтуяа