Улаанбаатарт 1 хэм дулаан байна

346

Малчид, ард иргэдэд  зориулсан мэдээ:
Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2017 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.
0-2 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 887 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.