Химийн салбарын Нобелийн шагналыг гурван орны эрдэмтэд хүртлээ

1023

1e6e0b_nobel_prize_chemistry_2016_x974

Өнөөдөр энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг Францын эрдэмтэн Жан Пьер Соваж, Британий эрдэмтэн Фрэйзер Стоддарт, Нидерландын эрдэмтэн Бернард Феринга нар хүртэх болсныг зарлалаа.

Тэд молекулийн машин бүтээснийг ийнхүү үнэлжээ.

Хөдөлгөөнийг нь удирдаж болох молекул буюу энерги өгөхөд тодорхой үүрэг гүйцэтгэх чадвартай молекул машиныг бий болгосон гурван эрдэмтэн $930,000-ыг хувааж авах юм.

Ийм машиныг шинэ материал, мэдрэгч, эрчим хүчний нөөцлүүр зэргийг бүтээхэд ашиглах гэнэ.

Химийн салбарын Нобелийн шагналаар энэ жилийн шинжлэх ухааны салбарын шагналтнууд тодорч дуусaж байгаа юм.

Анагаах ухааны салбарын шагналыг Японы эрдэмтэн хүртсэн бол физикийн шагналыг Британий гурван эрдэмтэн хүртэхээр болсон.

Баасан гарагт энх тайвны Нобелийн шагналтан тодорч, ирэх долоо хоногт уран зохиол, эдийн засгийн салбарын шагналын эздийг зарлах юм.

Нобелийн шагналыг гардуулах ажиллагаа 12 дугаар сарын 10 буюу Альфред Нобелийн нас барсан өдөр (1896 онд) Стокгольм хотод болдог.

Динамит буюу тэсрэх бодисыг зохион бүтээсэн Нобель өөрийн олсон ашгийг “хүн төрөлхтний тусын тулд амжилт гаргасан” хүмүүст шагнал болгон өгч байхыг гэрээслэсэн нь ийнхүү 120 жил үргэлжилж байна.

Эх сурвалж: Time.Com