Хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн арга хэмжээ болно

297

09:00 цагт Монголын архитекторуудын эвлэлийн байранд/Улаанбаатар чуулгын зүүн талд/ ‘ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ’ сэдэвт зөвөлгөөн болно. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцоно.  Утас: 91119838
10:00 цагт: Монгол дахь Европийн эмнэлгийн анхны эмчийн 140жилийн ойн баярт зориулан. Дэлхий эмч Нарын терроризмын аюулын эсрэг, шинжлэх ухааны практик бага хуралыг Анагаах ухааны их сургуулийн тев байранд зохион байгуулна. Утас 94226008
10:30 цагт: Хангарди ордны 14 давхарын Б танхимд НИТХ дахь АН-ын бүлэг болон Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран ‘Хотын шийдэл’ хэлэлцүүлгийг ‘Нийслэлийн хог хаягдлын менежмент-Аюултай хог хаягдал’ сэдвийн дор зохион байгуулна.
11.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын нам бус иргэдийн холбоо, Хариуцлага үүрэх иргэдийн хөдөлгөөн, Оюутан залуусын төлөөлөл хамтран “Төрийг цэвэрлэхийн төлөө залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэж байна” хэвлэлийн хурал зарлалаа. Тэд дуулиан тарьсан 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс ‘Эх орны хөгжил үндэсний үйлдвэрээс’ сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт БОАЖЯ-ны ‘Хаан танхим’-д БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, яамны бусад холбогдох албан тушаалтнууд болон НҮБ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: Live conference center төвд Баянгол дүүргийн 15-р хороо болон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Баянгол дүүргийн удирдлагуудад асуудлаа удаа дараа тавьж ирсэн ч ямар нэгэн шийдвэрт хүрээгүй гэж мэдэгдэж байна.
11.30 цагт: MN-Мэдээллийн төвд Зорчигч тээврийн нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэлд албан ёсоор тайлбар хийнэ.
12:00 цагт: Live conference center төвд Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагч нарын хууль бус албан шаардлага, дүгнэлтээс болж иргэн Б.Батдэлгэр хэрхэн хохирч буй талаараа мэдээлэл хийнэ.
12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тус суманд хууль бусаар уул уурхайн олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа.
12.00 цагт Багш нарын шаардлагын асуудлаар Хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдээлнэ. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны байранд болно.
12.00 цагт Баянгол дүүргийн 3-р хороо Хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн арга хэмжээ болно. 99264035 99057870
13:00 цагт: Өнөөдөр MNBC телевизийн байран дахь ‘Live conference center’-т  ХҮҮХДЭЭ ДЭЛГЭЦНЭЭС АВАРЪЯ! аяны хүрээнд хийгдэх ажил хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
14.30 цагт: ГХЯ-д “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хандивлагчдын удирдах зөвлөлийн 7 дугаар хурал”
болно. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биате Транкманн, Кргьз улсын эдийн засгийн дэд сайд Данияр Шаршенбекович Иманалиев нар оролцоно.