Өнөөдөр болох үйл явдлууд

602

10:10 цагаас 3х3 Оюутны Дэлхийн аварга баг тамирчид эх орондоо ирнэ. \

11:00 цагаас Монголбанкны хурлын зааланд Үл хөдлөх хөрөнгийн ‘Тэнхлэг Зууч’ ХХК-иас 2017 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.

11:00 цагаас МУИС-байгуулагдсаны 75 жилийн ойн хурал уулзалт МУИС-н 1-р байрны дугуй танхимд болно.

11:00  цагаас Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сургалтын танхимд ‘Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо’ сэдэвт сургалтыг МХЕГ-аас зохион байгуулна.

11:00 цагаас МҮЭХ-ны хурлын танхимд Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо, гишүүдээс мэдээлэл хийнэ.

11:40 цагаас Сүхбаатарын талбайд Сүхбаатара дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдрийн нээлт болно.

12:00 цагаас СУИС хичээлийн нэгдүгээр байрны ‘Эрдмийн өргөө’-нд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд болох ‘Монголын дуурийн хан хүү” сонгодог урлагийн баярын талаарх хэвлэлийн хурал болно.

13:30 цагаас 116 дугаар сургууль дээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг бүхий ном гардуулна

Ахлах ангийн сурагчдад эх оронч хүмүүжил олгож, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилготой ‘Дөл’ тэмцээн Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийнэ.