Төрийн банкны захирлууд 10 саяас дээш цалинтай

1880

Саяхан ‘С1’ телевизээр Төрийн банкны удирдлагуудын цалингийн талаар мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Төрийн банкны ерөний захирал 18 сая төгрөгийн цалинтай бөгөөд гүйцэтгэх захирал нь 15 сая төгрөгийн цалинтай аж. Түүгээр ч зогсохгүй тэргүүн орлогч нь 12 сая төгрөгийн цалинтай бол гурван орлогч захирал тус бүр 10 сая төгрөгийн цалинтай юм байна. Үүн дэр нэмээд үйл ажиллагаа хариуцсан, мэдээлэл технологи, санхүү хариуцсан, эрсдэл хариуцсан, бизнес хариуцсан, бүтээгдэхүүн хариуцсан, хууль эрх зүйн газрын захирал нь тус бүр найман сая төгрөгийн цалинтай аж.
Төрийн банкны үйлчилгээ удаан, иргэдийг асар их хүлээлгэдэг, банк хоорондын гүйлгээний шимтгэл өндөр гээд олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулдаг. Гэтэл энэ олон захирал ийм өндөр цалинтай байгаа нь мөн л олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Ерөнхий захирал, гүйцэтгэх захирал гэж тусдаа байгаад дээр нь дөрвийн дөрвөн орлогч захиралтай байгаа нь төсөв мөнгө үрсэн, хэт үрэлгэн байгааг ч иргэд шүүмжилж байгаа юм. Ямартай ч Төрийн банкны удирдлагууд төрийн мөнгийг цалин нэрээр өөрсдөдөө ‘тарааж’ байгаа бололтой.