Өндөр Гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 382 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ‘Монгол костюмс’ ХХК, ‘Sound of Mongolia’ ХХК хамтран ‘ТАРА’ загварын шоуг 2017 оны энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна.
Эмэгтэй хүний уян тансаг үнэмлэхүй гоо сайхан, хүнлэг ариун сэтгэлийг урлагийн олон чиглэлээр үзэгчдэд мэдрүүлэх таниулах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой ‘ТАРА’ загварын шоунд дотоодын шилдэг загвар өмсөгчид алхаж, соёл урлаг салбарын төлөөллүүд уран бүтээлээ толилуулах юм байна.