Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ.
Сэжигтэн Н, Ө, Б нар автобусанд зорчиж явсан эмэгтэйн түрүүвч, олон нийтийн газраар зорчиж байсан иргэний гар утсыг хулгайлсан байна.
Энэ талаар иргэн Д.Пагамжав “Дүнжингарав-III, IV хороолол” чиглэлийн автобуснаас Тэнгис кино театрын автобусны буудал дээр буухад цүнх онгорхой, түрүүвч алга болсон байсан.
Автобусны буудал дээр буугаад “Хулгайд түрүүвчээ алдчихлаа. Туслаарай” гэж хашгирахад хоёр хүн ирээд “Бид цагдаагийн байгууллагын алба хаагч байна” гээд миний түрүүвчийг авсан этгээдүүдийг автобусны буудлаас холдож амжаагүй байхад нь маш шуурхай илрүүлээд, хэлтэс дээрээ авчирсан. Тэдгээр алба хаагч өдрийн цайндаа гарчихаад орж явсан хүмүүс байсан. Хулгайн хэргийг шуурхай илрүүлж, намайг хохиролгүй болгож өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна. Иргэддээ автобус, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй явахыг захья. Би л гэхэд тортой юм бариад автобусанд шахцалдаж яваад хулгайд эд зүйлээ алдлаа” гэж ярилаа.
Түүний түрүүвчинд 80 мянган төгрөг, иргэний үнэмлэх бичиг баримтууд, банкны картууд байсан бөгөөд эд зүйлийг бүрэн бүтнээр нь олж өгч, иргэнийг хохиролгүй болгожээ.
Сэжигтнүүд нь автобусны буудал, олон нийтийн газар тэнэмэл байдлаар бүлэглэн явж, иргэдийн анхаарлыг сарниулан эд зүйл, гар утас хулгайлдаг байжээ. Мөн олон удаагийн ял шийтгэлтэй, орлогын эх үүсвэр, тогтсон хаяггүй, бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлдаг болох нь тогтоогдсон байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Эх сурвалж: ЦЕГ