МАН-ын бүлэг өнөөдөр 11 цагт хуралдана

603

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар товложээ. Удирдах зөвлөл энэ долоо хоногийн лхагва гаригт хуралдаж, Бага хурлаа энэ сарын 25-нд  зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх бөгөөд  УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд шинэ  засгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь томилохоор болжээ. Тиймээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Бага хурал, шинэ Засгийн газрын бүтцийн асуудлыг хөндөнө гэсэн албан бус мэдээлэл байна.