Хонь – (3/21-4/19)
Өнөөдөр та идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй. Холоос ирсэн хүнтэй дотно холбоо тоггоохыг үгүйсгэх аргагүй.
Үхэр – (4/20-5/20)
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ.
Ихэр – (5/21-6/21)
Өнөөдөр та идэвх зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшируулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлеөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй.
Мэлхий – (6/22-7/22)
Хүнд өдөр. Үг хэл, яриагаа нягталж анхаар. Хожим бусдын “идэш” болох зүйлийг хэнд ч бүү ярь. Хамтын ажиллагаа, танил тал болох, бусад хүнтэй харьцахад таагүй. Ганцаар байж, бүх ажлаа цэгнэн, өнгөрсөн амьдралаа дүгнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргах хэрэггүй.
Арслан – (7/23-8/22)
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаатөрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн.
Охин – (8/23-9/22)
Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа татах өдөр. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэхгүй бол хүнд байдалд орж болзошгүй. Таны хувьд чөлөөт байдал тань юу юунаас илүү чухал санагдана. Санхүүгийн асуудалд ухаалгаар хандахгүй бол дэмий зүйлд мөнгөө үрж болзошгүй.
Жинлүүр – (9/23-10/22)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Гэхдээ энэ нь шинэ ажил, хамтын ажиллагаатай холбоотой. Худалдаа наймаа ашиг орлоготой. Хэрүүл маргаанаас зайлсхий. Олон хүнтэй газар явбал хянуур бай.
Хилэнц – (10/23-11/21)
Хувь тавилан, үйлийн үрийн нөлөө ихсэнэ. Танд тохиох юм болгон, уулзан учрах хүн бүр ямар нэгэн шижмээр таны үйлийн үртэй холбоотой байна. Тиймээс бүгдийг дүгнэн цэгнэж сургамж авахыг хичээ. Засал ном хийлгэх, бурхан шүтээнд мөргөхөд сайн.
Нум – (11/22-12/21)
Идэвхтэй, энерги ихтэй өдөр. Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Байшин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.
Матар – (12/22-1/19)
Харьцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд. шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.
Бумба – (1/20-2/18)
Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна.
Загас – (2/19-3/20)
Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шннэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд.