Хонь – (3/21-4/19)
Үзэл бодлоо солилцох, мэдээлэл авахад сайн. Ямар ч зүйлийг сонссон эергээр хүлээн авч, саад бартааг нь олж харахгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа хянуур бай. Этгээд хачин хүмүүстэй харьцахаас зайлсхийх хэрэггүй. Иймэрхүү харьцаа нь таны цар хүрээг тэлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгоно.
Үхэр – (4/20-5/20)
Хамтын ажиллагаа үр дүнтэй Олон нийтийг хамарсан арга хэмжээг хамтын хүчин зүтгэлээр хийж явуул. Мэдээлэл туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, бусдыг урамшуулан дэмжихэд ээлтэй. Өнөөдөр эхэлсэн ажил амжилттай өндөрлөнө. Ажлаа солих, шинээр ажилд орох, аян замд гарахад сайн.
Ихэр – (5/21-6/21)
Хүнд өдөр. Үг хэл, яриагаа нягталж анхаар. Хожим бусдын “идэш” болох зүйлийг хэнд ч бүү ярь. Хамтын ажиллагаа, танил тал болох, бусад хүнтэй харьцахад таагүй. Ганцаар байж, бүх ажлаа цэгнэн, өнгөрсөн амьдралаа дүгнэж үз. Аливаа асуудлаар шийдвэр гаргах хэрэггүй
Мэлхий – (6/22-7/22)
Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсийн ажил сэтгэлчлэн бүтнэ. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандаж чадвал хожно. Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай.
Арслан – (7/23-8/22)
Амьдралын дотоод утга учир, мөн чанарын хайгуулын өдөр. Оюунлаг ариусалд сайн. Та ялдам зөөлөн байж чадвал хүндрэлтэй асуудлыг бусдын хүчээр шийдвэрлэнэ. Нууц мэдлэг олж авахыг хүсвэл санаснаар болно.
Охин – (8/23-9/22)
Амьдралын дотоод утга учир, мөн чанарын хайгуулын өдөр. Оюунлаг ариусалд сайн. Та ялдам зөөлөн байж чадвал хүндрэлтэй асуудлыг бусдын хүчээр шийдвэрлэнэ. Нууц мэдлэг олж авахыг хүсвэл санаснаар болно.
Жинлүүр – (9/23-10/22)
Дээд хүчнээс тэмдэг үзүүлэх өдөр. Өнөөдөр таны хийж байгаа бүхэн бурханы хүсэл зориг гэхэд болно. Мацаг барих, эрүүл мэндийн арга засал хийж эхлэхэд ээлтэй. Ойлгомжгүй зүйлийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзвэл санасандаа хүрнэ.
Хилэнц – (10/23-11/21)
Хөрөнгө мөнгөө өсгөх, санхүүгийн асуудлаа шийдэхэд ээлтэй. Худалдаа арилжаа хийх, шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Орон гэртээ зочин хүлээж авч, бусдыг баярлуул. Өглөг буян хийвээс хөрөнгө мөнгө өснө.
Нум – (11/22-12/21)
Ач холбогдолтой өдөр. Санаачлагатай, эрч хүчтэй байвал санасан хэрэг бүтнэ. Сайтар тооцсон бол аз сорьж болно. Чухал ажлыг эхлүүлэхэд бусдын тусыг ав. Аян замд гарах, шинэ ажилд орох, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд сайн.
Матар – (12/22-1/19)
Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхлэж болно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.
Бумба – (1/20-2/18)
Ухаалаг даруу байх нь амжилтад хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилготой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжирна.
Загас – (2/19-3/20)
Амьдралын дотоод утга учир, мөн чанарын хайгуулын өдөр. Оюунлаг ариусалд сайн. Та ялдам зөөлөн байж чадвал хүндрэлтэй асуудлыг бусдын хүчээр шийдвэрлэнэ. Нууц мэдлэг олж авахыг хүсвэл санаснаар болно.