ЖУДО ДАШТ 2017: ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ

1267

Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр дөнгөж сая өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголчууд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. Тэрбээр дагах барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы жүдоч Сайнжаргалтай хүч сорьж, торгуулиар ялж медалийн төлөө Азербайжаны бөхийг вазари үнэлгээгээр яллаа.