Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах санал ДЭМЖИГДСЭНГҮЙ

283

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй.

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргаж гарын үсэг зурсан. Энэ асуудлаар олонхийн бүлэг хоёр өдөр хуралдаад, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрын дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, дөнгөж сая санал дүгнэлтээ гаргасан бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүй байна.

Энэ асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын чуулганаар 15 хоногийн дотор хэлэлцэх юм.