УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах захирамж өнөөдөр гаргалаа.
Захирамжид:
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулна.
Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын дэд даргад энэ сарын 23-ны өдөр өргөн бариад байгаа билээ.
Тэд Ерөнхий сайдыг томилогдсоноос хойш явуулж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрүүд нь эрх ашгийн зөрчилтэй байна гэж үзэж байгаа аж.
Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар шийдэх юм.