Ц.Сандуйг огцруулах хангалттай үндэслэл бүрджээ

736

’60 тэрбумын автор’ болох Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй одоо болтол НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хашсаар байна. Монголчууд ‘Хааны алба халаатай, эдний алба ээлжтэй’ гэж ярьдаг. Гэвч албан тушаалаасаа огцрох дургүй, түүнтэйгээ үхэн хатан зууралдсар байгаа хүн бол Ц.Сандуй. Түүний ингэж албан тушаалаасаа буухыг хүсэхгүй байгаа нь цаана учиртай. Өөрийн бүх эрх, мэдэл, албан тушаалаасаа огцорч, энгийн иргэн болсон  хойно  хууль шүүхийн байгууллагаас түүнийг шалгахад тэрээр авлига, албан тушаалын хэргээр  хариуцлага хүлээхээс эмээж байгаа биз.
Ц.Сандуй гэдэг хүнийг  60 тэрбум төгрөгөөр төрийн албыг  наймаалах гэсэн үндэслэлээр нь, мөн  Нийслэлийн МАн-ын дарга  атлаа  намынхаа олон мянган  жирийн гишүүдийн итгэл үнэшил рүү ус цацсан үйлдлээс нь болж түүнийг албан тушаалаас нь хэдийнэ огцруулах ёстой байсан ч өмнө нь  МАН-ын дарга, Удирдах зөвлөл түүнийг хаацайлаад өнгөрсөн. Гэсэн хэдий ч Ц.Сандуйг албан тушаалаас нь огцруулах ёстой гэсэн шаардлагыг иргэд олон нийт, сэтгүүлчид, НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид тавьсаар байгаа. Өчигдөрхөн  ‘Монгол ТВ’ мэдээллийн хөтөлбөрөөрөө Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн нийгэмлэгийн дэлхий даяар зарлаж, олон зуун сэтгүүлчийн хамтран эрэн сурвалжилж буй ‘Панамын баримтууд’ сурвалжлагын цувралаараа Ц.Сандуйгийн төрсөн  дүү болох Ц.Сэргэлэнтэй холбоотой оффор бүсдэх компани болон түүний нэр дээрх  компани, Улаанбаатар хот дах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллүүдийг ил болгосон байна.
Дээр дурьдагдсан Ц.Сэргэлэнгийн нэр дээрх  оффор бүс дэх компани болон үл хөдлөх хөрөнгө, орон сууц, 25 компанийг НИТХ-ын дарга Ц.Сандуйтай холбож үзэхэд хүзрэгж байгаа юм.
Мөн өчигдөр шөнө болтол хуралдсан УИХ дах МАН-ын бүлгийнхурал дээр ’60 тэрбум’-ын асуудлыг хэлэлцэхэд МАНын дарга М.Энхболд ‘…Нийслэл Ц.Сандуйгийн асуудлыг шийднэ биз’ хэмээн хэлсэн нь үндсэндээ Ц.Сандуйг цаашид МАН-ын зүгээс хамгаалах шаардлагагүй гэдгийг шулуухан хэлсэн гэж ойлгож болно.  Энэ бүхний дараа Ц.Сандуй огцрох нь тодорхой боллоо.
НИТХ-ын дарга  Ц.Сандуйгийн хувьд  нэг бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх, нөгөө бол НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн шийдвэрээр огцрох гэсэн хоёр зам үлдээд байна. Улс төрийн алсын хараа, ирээдүйдээ бодвол Ц.Сандуй өөрийн хүсэлтээр албан тушаалас огцрох нь өөрт нь хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.
Ц.Бат 

Эх сурвалж: www.info.mn