Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ хоорондын гурван талт уулзалт Улаанбаатарт болно

445

Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ-д хоорондын 3 дахь удаагийн гурван талт уулзалт 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Энэхүү уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талаас Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Л.Стоун, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар тэргүүлж оролцоно.

Энэхүү уулзалтаар гурван талын нийгэм, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграц, Улаанбаатарын яриа хэлэлцээ болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм.