‘Форбс’ сэтгүүл хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнийг нэрлэжээ. Жагсаалтыг жүжигчин Марк Уолберг тэргүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны мөн үе хүртэлх хугацаанд68 сая долларын орлого олжээ. Жагсаалтын хоёрдугаарт жүжигчин Дуэйн Жонсон бичигдэв. Түүний орлого 65 сая доллар болсон байна. Гуравт 54,5 сая долларын орлогоор Вин Дизель жагсчээ.
Эх сурвалж: www.info.mn