АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардлаа

348

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хүүхдийн мөнгө олгох болон өвөлжилтийн бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд нараас удаа дараа шаардсан.

Учир нь ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны Ардчилсан намын бүлэгт өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Сангийн яамны дэд сайд “Хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Тиймээс ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг  УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулаж, өвөлжилтийн бэлгэл ажил болоод хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэхийг УИХ-ын даргаас шаардсан. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд уг шаадлагад “УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй” гэх хариу өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын ээлжит бусыг яаралтай хуралдуулахыг дахин шаардлаа.