Лэди Гага өөрийнхөө бие галбираар бахархахыг уриалав

605

Дуучин Лэди Гага өөрийнх нь галбирыг шүүмжлэгчдэд хариу барьжээ. Тэрбээр “Миний биеийн галбирыг хүмүүс ихээхэн шүүмжилдэг гэдгийг би мэднэ. Тиймээс өөрийн биеэр бахархдаг, та нар ч гэсэн өөрийнхөө биеэр бахархах ёстой гэдгийг хэлэхийг хүсэв. Өөрийнхөөрөө л бай. Тэгвэл та ялан дийлнэ. Намайг дэмжиж байдаг бүх хүнд талархлаа илэрхийлье” гэжээ.