Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

847

Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгөх талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр хүсэлтээ гаргажээ.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гаргасан хүсэлтдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.

Таны явуулж буй бодлого үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд харшилж байна.

Иймд хуулийн заалтуудыг үндэслэн тантай хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна” гэжээ” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хамтран ажиллах боломжгүй болсон шалтгаанаа тайлбарлажээ.