Чингэлтэй дүүрэгт тогтоосон хөл хорионы маршрут буюу байршил

696

Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт тогтоох хөл хорионы үеэрх хяналтын цэг болон нийтийн тээврийн маршрутыг хүргэж байна.

“Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийн хүрээнд тавдугаар сарын 07-нд буюу өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага болно. Сургууль дадлагатай холбогдуулан 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосон үед нийт 10 хяналтын цэгүүд ажиллана.

Авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах,богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ.

Зогсоох чиглэлүүд:

Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг төв,
ХО:1 Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр,
ХО:2 Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв,
Ч:24а Зүрх уул /Чингэлтэй/-3,4-р хороолол /эцэс/,
Ч:23 Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв
Ч:21б Булгын 19-р гудамж-3,4 хороолол-Вокзал,  Ч:21а Булгын 19-р гудамж-Вокзал-3,4 хороолол

Уртасгах буюу тойрох чиглэлүүд:

Ч:70 ТЭЦ.-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр,
Ч:69 Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3,
Ч:66 Зайсан-Цэцэг төв-11-р хороолол,
Ч:57 Улаанчулуут-Их наран-МУИС,
Ч:53 Яармаг-МУБИС,
Ч:51 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалааны төв,
Ч:49 1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв,
Ч:48 Зүүн салаа-Чингэлтэй-МУБИС,
Ч:47 Орбит-Ард кино театр,
Ч:41 Баруун-салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг,
Ч:40 Мах Импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран,
Ч:39 Сансар-3,4-р хороолол
Ч:33 Шархад-Зунжин
Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот,
Ч:25 Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол,
Ч:22 Шадивлан эцэс-Бөмбөгөр-Чингис Соосэ-ДС-Далангийн зам,
Ч:18б 3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Баруун тойрог/,
Ч:18а 3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Зүүн тойрог/,
Ч:17б Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу /Их тойрог/,
Ч:17а Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам- /Их тойрог/

Богиносгох чиглэлүүд:

Ч:4 5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог,
Ч:5 Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад,
Ч:7 Нисэх-МУБИС-Цэцэг төв,
Ч:9 Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр,
Ч:73 Зунжин-худалдааны төв-ТЭЦ-4,
Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр,
Ч:55 Зайсан-Дэнжийн мянга-ЗГАБааз-Согоотын гудамж,
Ч:52 3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан,
Ч:43 Баянхошуу-Ард кино театр-Бөмбөгөр худалдааны төв,
Ч:38 ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст,
Ч:35 Цагаан давааны задгай-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол,
Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3,
Ч:31 Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз,
Ч:30 Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард-кино театр,
Ч:28 Сэлх-7 буудал-Ард кино театр