Английн Премьер лигийн улирлын гайхалтай нээлт

571

Хөлбөмбөг сонирхогч та бүхний хүсэн хүлээсэнАнглийн Премьер лигийн гал гарсан шинэ улирал өнгөрсөн амралтын өдрүүдээр эхэллээ.Энэ жилийн нэг онцлог нь лигийн багууд солилцоо наймаанд идэвхитэй оролцож өмнө байгаагүй их мөнгөөр тоглогчид авсан нь премьер лигийг улам ч өрсөлдөөнтэй сонирхолтой болгож үзэгчдэд ихээр хүлээлтийг үүсгээд байгаа юм.

Тэгвэл энэхүү гайхалтай лигийн эхний тойрог сенсаци шуугианаар дүүрэн болж өндөрлөв.Өнгөрсөн улирлын аварга Челси талбай дээрээ Бөрнли-д хожигдож шуугиан тарьсан бол,Ливерпүүл шинэ дасгалжуулагчтай болоод буй Вотфорд клубтэй 3-3 харьцаатай тэнцэж, энэ зун солилцоо наймаанд их мөнгө зарсан Манчестер хотын 2 баг  өрсөлдөгчдөө буулган авч бүтэн 3 оноо авлаа.Доороос гарч ирсэн гурван багаас Хаддерсфилд таун ганцаараа хожил байгуулж хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэж байна.

Английн Премьер лиг ийнхүү эхэлсэн бол мөн Аваргуудын лигийн плей-оффын тоглолтууд  эхлэхэд бэлэн болоод байна.Мягмар,лхагва гаригийн шөнө  бид бүхнийг Аваргуудын лигт оролцох эрхийн төлөөх онц сонирхолтой тоглолтууд хүлээж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой үзэгчдийн хүлээлт үүсгэсэн тоглолтоор Английн Ливерпүүл,Германы Хоффенхайм клубийн тоглолт нэрлэгдэж байна.

Үзэгч та бүхэн Английн Премьер лиг, Аваргуудын лигийнсонирхолтой үзүүштэй тоглолтуудыг 5 дах жилдээ SPS HD телевизээр шууд хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: SPS TV