Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаал мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй

353

ХОНЬ – (3/21-4/19)
Зохицол нийцлийн өдөр. Ямар ч асуудалд эв эеийг хичээ. Ажил төрөл төлөвлөсний дагуу бүтэхгүй байж мэднэ. Тэгвэл нөхцөл байдалд тохируулан ажилла. Амрагийн харьцаанд эв эеийг хичээ. Сэтгэлээ уудлалцахад сайн.
ҮХЭР – (4/20-5/20)
Уран бүтээлчид, зураач, хөгжимчин, зохиолчдын хувьд сайн өдөр. Тэд уран бүтээлийнхээ шинэ мөчлөгийн эхлэлийг тавина. Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаал мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй. Бусадтай илэн далангүй байж, харьцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаар.
ИХЭР – (5/21-6/21)
Өнөөдөр таны ажил төлөвлөсний дагуу бүтэхгүй байж магад. Хувь тавилангийн дохио тэмдгийг анзаарвал та юу хийх ёстойгоо ойлгоно Хэн нэгний тохиолдлын үг, эсвэл дүр зураг танд урам өгнө. Барилга байшин барих. засвар үйлчилгээ хийхэд ээлтэй.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.
АРСЛАН – (7/23-8/22)
Аливаад ухаалаг хянуур хандах өдөр. Гэрээс хол юманд явах муу. Үнэтэй эд зүйл худалдаж авбал алдагдалд орно. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага, мөргөл залбирал үйлдэх, өглөг өгөх, буян хийх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн хандадгийг мэднэ.
ОХИН – (8/23-9/22)
Аливаад ухаалаг хянуур хандах өдөр. Гэрээсээ хол юманд явах муу. Үнэтэй эд зүйл худалдаж авбал алдагдалд орно. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага, мөргөл залбирал үйлдэх, өглөг өгөх, буян хийх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн хандадгийг мэднэ.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Өнөөдөр харьцангуй тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.
НУМ – (11/22-12/21)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхшруулна. Энэ нь хувийн амьдралын юм уу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа.
МАТАР – (12/22-1/19)
Аливаад хянуур хандах өдөр. Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудалд хянуур, алдаа гаргахаас зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байх тул хэт их ачаалал, биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр таагүй. Тиймээс ажлын ачааллаа зөв тохируул.
БУМБА – (1/20-2/18)
Худал хуурмаг бүхэн илэрнэ. Тодорхойгүй зүйлсийн мөн чанар тодорч, та хэн нь таны дайсан, хэн нь нөхөр болохыг ялгаж салгах боломжтой болно. Санхүүгийн асуудалд хянуур ханд, буруу тооцоо алдагдалд хүргэнэ.
ЗАГАС – (2/19-3/20)
Бүтээлч сэтгэлгээ сэргэж, олон чухал санаа төрнө. Ирээдүйгээ төлөвлөхөд сайн. Энэ өдрийн гэрэл гэгээтэй бодол, хүсэл мөрөөдөл нь нэг сарын дотор хэрэгжин биелнэ. Мацаг барих, хоолоо сойх, бие махбодыг эрүүлжүүлэхэд үр дүнтэй. Аян замд гарвал олз омогтой.