Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 5-нд Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцов.
Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын Зөвлөх Л.Пүрэвсүрэн Монгол, Ираны харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсролын зэрэг салбарт хөгжүүлэх, ялангуяа хоёр улсын 13-14 дүгээр зууны хамтын түүх буюу Ил Хант Улсын түүхийг хамтран судлахад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буй ажлуудыг цаашид урагшлуулах асуудлаар Ираны холбогдох яамдын Сайд, байгууллагуудын удирдлагатай уулзаж ярилцах юм.
Тангараг өргөх ёслолд дэлхийн 130 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, түүний дотор 30 орчим улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар оролцлоо.
Эх сурвалж: ГХЯ