Р.Пүрэвдагва Даншигийн “Даян аварга” боллоо

428

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хярьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм.

Мөн Увс аймгийн Өндөрхаан сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тус тус тав давж Даншигийн начин цолны болзол хангав.