Өнөөдөр болох үйл явдлууд

315

10:00 цагт

“Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан ХӨСҮТ-д мэдээлэл хийж, үзлэг шинжилгээ зохион байгуулна. Мөн 14,00 цагт тус төвийн амбулаторийн хүлээн авах хэсгийг Омбул ХХК-иас тохижуулсан ажлыг хүлээж авах ёслол болно.

11:10 цагт

“Хааны эрэлд-2017” олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр болох “Хэвлэлийн өдөр”-өөр гадаадын цэргүүд болон монгол цэргүүд амьд гарах арга ухаан, “үймээн самуун”-тай цагийн байдлыг хэрхэн намжааж буй тухай сурвалжлах боломжтой. Сэтгүүлчдэд зориулсан унаа СТӨ-нөөс хөдөлнө.

14:00-16:00 цагт

Төрийн ордны Их танхимд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 96 жилийн ойн баярын хурал болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон уг салбарын төрийн болон хувийн байгууллагын удирдлагууд, ажилтан, албан хаагч, ахмад холбоочид гээд 1000 орчим хүн оролцоно.