Өгөөжийн уулзварыг өнөөдөр 22:00 цагаас эхэлж түр хаана

578

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөжийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэтгэл, дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажлуудыг хийхтэй холбогдуулан долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 27-ны  22:00 цагийн хооронд тус хэсгийн зам хаагдана.

Зам хаагдахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “СЭЛБЭ АМРАЛТ-МУБИС-ВОКЗАЛ” чиглэлийн замналд түр хугацаанд  өөрчлөлт орно. Чиглэлийн замналыг дээрх зурагт харуулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.