Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нийт хөрөнгө 1 ТЭРБУМ 600 сая төгрөг

471

УИХ-ын гишүүн, Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны хөрөнгө орлогын товч мэдүүлгийг АТГ цахим хуудсандаа нийтэлжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 онд нийт 194 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Харин түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 189 сая төгрөгт хүрсэн байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 976 мянган төгрөг байжээ. Тэгэхээр нэг жилийн 11.7 сая төгрөгийн орлоготой байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн гурван орон сууц, нэг барилга эзэмшдэг. Эдгээрийн нийт дүнг 141 сая төгрөг гэж мэдүүлжээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН БУСАД ХӨРӨНГӨ

Тээврийн хэрэгсэл

Toyota, Land Cruiser 105- 1, Toyota, Highlander- 1, Lexus,570- 1. Тээврийн хэрэгслийн нийт үнийн дүн 309 сая төгрөг.

Мал аж ахуй

Үхэр-82, Адуу-18, Хонь-240, Хурдан удмын адуу-1. Нийт дүн 162 сая төгрөг.

Эзэмшдэг газар 700м2-1.

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл -71 сая төгрөг. Гэхдээ чухам ямар эд зүйл болохоо нэрлээгүй байна.

Хадгаламж -74 сая төгрөг.

Зээл –Гүн сан эрдэнэс ББСБ-аас 80 сая төгрөгийн зээл авсан.

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

1. Сүүтэй ХХК. Тус компанийн 30 хувийг эзэмшдэг.

2. Хэрх-Илч ХХК, хувьцааны тоо 20 ширхэг. Тус компанийн 50 хувийг эзэмшдэг.

3. Хэрх-Өргөө ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

4. Гүн сан эрдэнэс ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг.

5. Талын агт ХХК, хувьцааны тоо 2229 ширхэг бөгөөд тус компанийн 50 хувийг Ерөнхий сайд эзэмшдэг. Түүний хувьцааны нийт үнэлгээ 562 сая төгрөг аж.

Дээр дурдсан мөнгөн дүнг нэгтгэвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1 тэрбум 622 сая төгрөг байна. Энэ дүнгээс 80 сая төгрөгийн зээлийг хассан болно.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ажилласан байдал

1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сүүтэй ХХКомпанид нягтлан бодогч

1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч

2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.