Сонгуулийн Ерөнхий Хороо яг одоо хуралдаж байна.
Хуралдаанаар МоАХ-оос өгсөн дахин санал хураалтын хугацааг наашлуулах шаардлага, мөн бусад намуудаас ирсэн санал болон саналын хуудсыг гараар тоолох тухай хэлэлцэж байна.
Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг 16:30 цагаас танилцуулахаар СЕХ-оос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Зарим мэдээллийн хэрэгслээр дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд болгосон талаар мэдээлэл гарсан.
Энэ талаарх албан ёсны шийдвэрийг бид хүргэх болно.