ЦЕГ: С.Ганбаатарт холбогдох асуудлыг шалгаж байна

264

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд 2017.06.19-20-ны өдрүүдэд БНСУ-ын иргэн Юү Ван Сү болон Хөдөлмөрийн Үндэсний нам, “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, Монгол Улсын зарим иргэнээс нэр дэвшигч С.Ганбаатарыг шалгуулах тухай хүсэлт, гомдол ирүүлжээ.

Уг хүсэлт, гомдлыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос харьяаллын дагуу 2017.06.21-ний өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар ирүүлснийг материалжуулан шалгаж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв