Ганц ширхэг өндөг, гайхалтай үр дүн

1963
Egg

Egg

Бүсгүй хүн хичнээн завгүй байсан ч гоо сайхандаа заавал цаг зав зарцуулдаг байх хэрэгтэй. Хуурай, тослог, холимог арьстай хүмүүст өөр өөр арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн ч харилцан адилгүй гэдгийг та нар маань юу эс андахав. Харин аль ч төрлийн арьсанд тохиромжтой арьс арчилгааг санал болгъё. Танд ердөө л нэг ширхэг өндөг байхад хангалттай.
Өндөгний цагааныг эвтэйхэн ялгаж аваарай. Шарыг нь үлдээ. Тусгайлан ялгаж авсан өндөгний цагаан танд тусална. Сайтар цэвэрлэсэн нүүрэндээ өндөгний цагаанаа жигд түрхээрэй. Хэсэг хугацааны дараа нүүрний арьсыг тань толийтол татаж хатна. Ингэсний дараа ахиад давхарлан жигд түрх. Энэ үйлдлээ гурван удаа давтаарай. Үүний эцэст та гайхалтай үр дүнг мэдрэх болно.Үлдсэн өндөгний шараа яах билээ гэж үү? Оливын тостой хольж зуураад үсний маск бэлдэж болно. Ердөө л нэг ширхэг өндгөөр та гоо сайхнаа өөрчилж болох нь.

Everyday.mn