Халдвартын эцсээс ‘Нарантуул’ хүртэлх автозамыг маргааш хаана

645

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийх автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийх гэж байна.

Тиймээс зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс ‘Нарантуул’ хүртэлх 300 метр автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.

Иргэд тухайн бүсэд зорчихдоо өөр зам сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас санууллаа.