Жорж Клуни 55 насандаа ихэр хүүхдийн эцэг боллоо

744

Холливүүдийн одуудын нэг, жүжигчин Жорж Клуни ихэр хүүхэдтэй болжээ. Өчигдөр буюу Мягмар гарагт нэрт жүжигчний охин Элла, хүү Александер нар мэндэлснийг хэвлэлийн төлөөлөгч нь зарлалаа.

Хүүхдүүдийн бие сайн байгааг мөн мэдээлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Жорж Клуни CBS сувгийн “The Talk” шоунд орох үеэр эхнэрээ бие давхар болсныг хэлж байсан юм. Клуни одоо 55 настай бол түүний эхнэр, хүний эрхийн хуульч, ливан гаралтай Амал нь 39 настай.

2014 онд Жорж ба Амал Клуни нар гэрлэж байсан бөгөөд ихрүүд тэдний анхны хүүхдүүд болж байна.

Эх сурвалж: Fox News