Emart дэлгүүрийн хамт олон хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулж байна

387

Emart дэлгүүрийн хамт олон хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулж, бяцхан үрсийг баярлуулж байна. Энэ талаар салбарын захирал Г.Байгал “Скайхаппермаркет маань өнгөрсөн жилийн долдугаар сард нээгдэж, түүнээс хойш бараг жил үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн баярын арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа нь амжилттай сайхан эхэллээ. Өнөөдөр хүүхдийн гар зургийн уралдаан, нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ, сагс болон дартсны тэмцээн гээд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн “Скай трединг”-ийн оруулж ирдэг хувцасны загварын шоу болно. Эдгээрээс гадна хүүхдийн эрүүл зөв хооллолтын аян, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан жимсний ач тусын талаарх сургалт, өөрсдөө бүтээгдэхүүнээ худалдаж авч сурах зэрэг  зөвлөгөө явагдаж байгаа. Энэхүү үйл ажиллагаа маань 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн “Хөгжилтэй Еmart” гээд үйлчлүүлэгчдийн дунд хөгжилтэй орчин үүсгэхийн тулд бодитоор хоол хийж үзүүлэх шоу болон шагналтай тэмцээнүүдийг зохион байгуулах учраас амралтын өдрүүдэд ч тухтай үйлчлүүлэх орчин үүссэн гэж хэлж болно” гэлээ.

Арга хэмжээнд оролцож буй “Та Монголд хэрэгтэй” ТББ-ын оюутан: Манай байгууллага өнөөдөр нийт 20 орчим оюутныг хамруулан сайн дураараа ирж оролцож байна. Мөн Emart-тай байнгын харилцаа холбоотой ажилладаг. Тиймээс энд ирсэн хүмүүс, хүүхдүүдийг хөгжөөх зорилгоор flashmob-р оролцож, хүүхдүүдэд чихэр, зайрмаг тарааж байгаа. Эдгээр чихэр, зайрмагууд нь бүгд Emart-ын ах, эгч нарынх нь бяцхан дүү нартаа барьж буй бэлэгний нэг хэсэг байгаа.