2017 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д С.Батцэцэг алтан медаль хүртлээ.
Тэрбээр шигшээ барилдаанд залуучуудын дэлхийн аварга Аяна Жемпейг 7:2 ялж яваад цаг дуусахаас өмнө цэвэр дарлаа.
С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж тивдээ анх удаа түрүүллээ.
Тэрээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.