П.Анужин зөв хооллолт, мацаг барих талаар цахим хуудсаараа мэдээлэл хүргэх болсон. Улмаар ‘Мацагтан Монгол’ хэмээх группийг хүртэл үүсгэн байгуулсан юм. Тэгвэл П.Анужин энэ сарын 13-нд ‘Эрүүлд хүрэх зам их энгийн’ номын нээлтээ хийхээр болсон байна. Мөн энэ үеэр эрүүл хооллолтын талаар лекц уншихаар болжээ. Тэрбээр ‘Монголчууд бидэнд улс гүрнээрээ эрүүл болох боломж их байна. Удахгүй та бүхнээ хүрэх ‘Эрүүлд хүрэх зам их энгийн’ хэмээх ном маань одоогоос есөн жилийн өмнө ‘Макробиотик 21 зуун’ нэртэй хэвлэгдэн гарч байсан билээ. Шинэчлэгдэн гарсан ном маань хоол хүнс болон өвчнийг өөр өнцгөөс харж, түүнд хандах хандлагаа өөрчилж, шинэ сайхнаар эргэн төрөхөд тань тус болно. Ном маань ‘Эрүүл оршихуйн давалгаа’ өрнөсөн одоогийнх шиг үед бус хоол хүнсний тухай ойлголт ихээхэн бүүдгэр үед бичигдэж байлаа. Тийм ч учраас эсэргүүцэл, шүүмж, доромжтой багагүй тулж байсан. Өөрөөр хэлбэл ‘Ном’ минь миний эрүүл монгол хүн, монгол хүний удмын сангийн төлөөх арван жилийн зовнил, гаргалгаа, арга зам, бодсон бодлын минь нийтгэл билээ.
Энэхүү номын маань нээлт энэ сарын 13-нд болох гэж байна. Бидний үүсгэсэн ‘Мацагтан Монгол’ бүлгэмд маш олон хүн богино хугацаанд нэгдсэн бөгөөд тэд маань эрүүл саруул болох, эрүүл сайхнаараа амьдрах гэгээтэй замаа олж буйд туйлын баяртай байгаа. Энэ л хүчтэй хүмүүстэйгээ өөрийн биеэр уулзан учирч, хүний бие өөрөө өөрийгөө анагаан эрүүлжүүлдэг гэдэгт эргэлзэхгүй байх итгэхүйг нь бөхөлж, эрүүл сайн сайханд хүрэх замд нь хүч ухаан нэмьюү хэмээн санаж энэ өдрийн зохион байгуулж буй билээ.
Энэхүү номын маань нээлт энэ сарын 13-нд болох гэж байна. Бидний үүсгэсэн ‘Мацагтан Монгол’ бүлгэмд маш олон хүн богино хугацаанд нэгдсэн бөгөөд тэд маань эрүүл саруул болох, эрүүл сайхнаараа амьдрах гэгээтэй замаа олж буйд туйлын баяртай байгаа. Энэ л хүчтэй хүмүүстэйгээ өөрийн биеэр уулзан учирч, хүний бие өөрөө өөрийгөө анагаан эрүүлжүүлдэг гэдэгт эргэлзэхгүй байх итгэхүйг нь бөхөлж, эрүүл сайн сайханд хүрэх замд нь хүч ухаан нэмьюү хэмээн санаж энэ өдрийн зохион байгуулж буй билээ.
Манайд иймэрхүү төрлийн ( лекц, уулзалт) үйл ажиллагаа зохион байгуулах тухайлсан газар хомс юм байна. Нөхцөл байдал, ая тух, ойлгомжтой байдлаа бодолцон Соёлын төв өргөөг сонгосон боловч, энэхүү номын нээлтд биеэр оролцох гэсэн, эрүүл сайханд хүрэх зам их энгийн гэдгийг яаранхан мэдэх гэсэн хүмүүсийн эрэлт бодож байснаас минь хэд дахин илүү байгааг мэдлээ. Олон хүмүүс надад ахин зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Энэ бүгдийг харгалзан үзэж тавдугаар сарын 13-ны өдрөө 16:00 ахин нэг удаа зохион байгуулахаар шийдлээ.
Цаг хугацаа нисэх мэт мэдрэгдэх болсныг та бид мэдэж байгаа. Тэр чинээгээрээ бидэнд оногдсон цаг мөч бүхэн асар үнэтэй! Тавдугаар сарын 13-нд бид товлосон цагаа нэг хором зөрүүлэхгүй эхлэх бөгөөд цөмөөр сэрсэн хүмүүс ямархан байдгийг ч та бүхэн минь бас үлгэрлээрэй! Цаг барьдаг хүн бол амьдралын үнэ цэнийг болоод бусдыг хүндэтгэгч байдаг! Хувь хүний чанарыг илтгэдэг асар чухал үзүүлэлт! Ээж маань: ‘Хоцорсон нэгнээс болж цагтаа ирснийг хохироож хэрхэвч болохгүй, нэг хүн ч байсан түүнийг хүндэтгэ’ хэмээх зарчмаар биднийг өсгөсөн, тэгэхээр яг л цагтаа шүү, ээж ч тэнд байна.
Бидний цөөн монголчууд цөмөөр аз жаргалтай, үзэсгэлэн төгөлдөр, Эрүүлийн хүчтэй амьдарч болно! Хэрхэн яаж гэдгийг нүүр тулан ярилцъя! Мацагтан монголчууд хийгээд эрүүлийг хүсэн хайх хүн бүхэн баяр дүүрэн ирээрэй! Эрүүл хэмээх гайхамшигт түлхүүрийг атгацгаая!’ хэмээжээ.
Эх сурвалж: www.info.mn