Реал Мадрид АЛ-ийн аваргаа хамгаалахад нэг алхам ойртлоо

527
GRANADA, SPAIN - MAY 06: Sergio Ramos of Real Madrid CF celebrates after wining the match with Real Madrid Fans during the La Liga match between Granada CF v Real Madrid CF at Estadio Nuevo Los Carmenes on May 6, 2017 in Granada, Spain. (Photo by Aitor Alcalde/Getty Images)

Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны Аварагуудын лигийн хагас шигшээ шатны хариу тоглолт явагдаж Ла Лигийн шилдгүүд хоорондоо тулсан юм.

Өмнөх тоглолтод 3:0-ээр ялалт байгуулаад байсан Реал Мадридын хувьд энэ тоглолтод тэнцэхэд  хангалттай байлаа.

Харин Атлетико Мадридын хувьд дөрвөн гоолын зөрүүгээр хожиж байж Кардиффыг зорих тасалбараа авах хүндхэн даалгавартай байсан юм.

Ингээд тоглолтыг ширүүн дайралтаар эхлүүлсэн  Атлетико 16 дахь минутын дараа 2:0 ээр тэргүүлж эхлэсэн нь цэнгэлдэхэд цугларсан тэдний үнэнч фэнүүдийн цөсийг жинхэнэ хөөргөж байсан билээ. Гэвч эхний хагас дуусахаас өмнө Реал хариу гоол оруулснаар 2:1 харьцаатай тоглолт завсарласан юм.

Харин хоёрдугаар хагаст аль аль баг нь гоолын боломжууд гаргаж байсан ч эсрэг багийнхаа хаалгыг мялааж чадахгүй явсаар тоглолт өндөрлөж эзэн хааны баг дахин нэг удаа Аваргуудын лигийн финалд шалгарлаа.

Ингэснээр Реал Мадрид аварга цолоо хамгаалахад нэг алхам ойртож байгаа бол Атлетико Мадрид дахин нэг удаа мөнхийн өрсөлдөгчдөө ялагдсанаар Аваргуудын лигийг дуусгаж байна.

2017 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт ирэх сарын 3-нд Уэльсын нийслэл Кардифф хотноо болох юм. Ийнхүү Италийн шилдэг баг Ювентус сүүлийн гурван жилд хоёрдох удаагаа финалд шалгарч байгаа бол Аваргуудын лиг нэртэй болсноос хойш  түүхэнд аваргаа хамгаалсан анхны баг болох зорилготой Испанийн Эзэн Хааны баг Реал Мадрид шигшээд шалгарч байна.

Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг SPS HD телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлэх болно.

Эх сурвалж: SPS