О.Баасанхүү: Ноцтой хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ

729

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эрүүгийн хуулийг баталсныг эсэргүүцэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна хэмээн О.Баасанхүү гишүүн үзэж буй юм. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл гэв.

Түүнчлэн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан нь маш ноцтой заалт. Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна гэлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүн ажилласан билээ.

Энэ талаар тэрбээр хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд ажлын хэсэг ахалсан нэртэйгээр Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна. Үе үеийн Тагнуулын газрын дарга нартай уулзаж, Эрүүгийн хууль хэрэгжихээс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг онцоллоо.