Ардчилсан Намаас өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулж өглөө.
АН-аас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд :
- Л.Болд
- Р. Амаржаргал
- Х.Баттулга
- Н.Алтанхуяг
- Б.Жаргалсайхан
- Д.Дорлигжав нарын зургаан гишүүн нэр дэвшихээр бүртгүүлжээ. /Бүртгүүлсэн дарааллаар эрэмбэлэв/
Сонгуулийн тухай хуулийн дагуу намууд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа өнөөдөр эхэлж байгаа.
Ардчилсан намаас Eрөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж намын дотоод санал асуулга явуулахаар болсон. Санал асуулга маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр 10:00 цагаас эхлэн 20:00 цагт дуусгавар болно.
Намынхаа гишүүдээс хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг ардчилсан намын 8-р их хуралд нэрийг нь оруулан батламжилснаар тухайн гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-с нэр дэвших боломжтой болох юм.
АН-ын VIII Их хурал ирэх Бямба гарагт Төрийн ордонд болно.