Төрийн албаны туршилтын шалгалтад 88 хувь нь унажээ

646

147505154757eb801bf0fba

Төрийн албаны зөвлөл энэ сарын 15-20-ны өдрүүдэд “Төрийн албаны шалгалт” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгөөр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтын системтэй танилцуулж, хөндлөнгийн нөлөөгүй, нээлттэй, ил тод зохион байгуулж байгааг иргэдэд сурталчлахын зэрэгцээ төрийн албанд орох иргэд туршилтын шалгалт өгч, хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорих боломж олголоо. Төрийн албаны зөвлөлийн soril @csc.gov.mn хаягаар 1620 иргэн өдөрлөгт оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хуваарь гарган, нэрсийг нь Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулав. Туршилтын шалгалтад хамрагдсан 1560 иргэдийн 88 хувь нь шалгалтад унажээ.

Т.Гэрэл
www.zaluu.com