‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн байранд
08.00 цагт ‘Эрдэнэс Тавантолгой’ компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа өөрийн байрандаа хийнэ.
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд
09.20 цагт ‘МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДАЛ’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Уг хурлаар ‘Мал, амьтны эрүүл мэндийн тухай” болон “Малын генетик нөөцийн тухай’ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед болж буйгаараа онцлог юм. УТАС-99062806
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд
10.00 цагт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулна. Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно. Утас: 94949238
Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагт Хүний эрхийн хуульч нар ‘Хэвлэлийн эрх чөлөө зөрчлийн хуулийг эсэргүүцэж ‘ мэдээлэл хийнэ.
МҮЭСТО-нд
11.00 цагт ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд зохиогдох Мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын мэтгэлцээний холбооноос 6 дахь жилдээ зохиож байгаа уг тэмцээнд нийслэл болон 21 аймгаас 180 гаруй сурагч, 40 багш оролцох юм байна. Холбоо барих утас 90551111, 99055005
MN-Мэдээллийн төвд
11.00 Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн асуудлаар 116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
‘Улаанбаатар’ зочид буудлын ‘Өргөө’ танхимд
11:30 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Зохиогчийн эрхийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Үргэлжлүүлэн Зохиогчийн эрх, Оюуны өмчийн эрхтэй холбоотой цаг үеийн асуудлаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88093607
‘Улаанбаатар чуулга’-ын хоёр давхарт
10.00-18.00 цагт: Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг ‘Аялал жуулчлал ба ажил эрхлэлт’ хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 2500 орчим ажлын байр зарлагдлаа. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна.
Амгалан-Толгойт өртөөний хооронд
16:40 цагт: НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЗТХ-ийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл УБТЗ-ын дарга, орлогч нар, Замын цагдаагийн газрын удирдлага зэрэг хүмүүс Амгалан-Толгойт өртөөний хооронд галт тэргээр явж, төмөр замын аюултай бүсэд үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцана. Уг арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчид 16:40 цагт Улаанбаатар төв вокзалаас хөдлөх 8-р галт тэргэнд сууна уу. Утас: 86114818, 99091674