Мисс Н.Ану “Miss tourism queen international”-д түрүүллээ

490

8ef9559f673975f29d0437fa0280d8f1_12005285257422016-09-27-14-05www-urlag-mn_500x500

БНХАУ-д энэ сарын 12-26-нд зохиогдсон “Miss tourism queen international” тэмцээний ялагчийн титмийг загвар өмсөгч, мисс Н.Ану хүртжээ.

Тэрбээр өмнө нь эх орноо төлөөлөн 2015 оны “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байсан юм. Тэгвэл мисс бүсгүй энэ удаа  дахин олон улсын хэмжээний томоохон тэмцээнд оролцон тэргүүн миссээр шалгарч, 10 мянган ам.долларын эзэн болжээ.  Харин тэмцээний дэд байранд Бельги улсын мисс, гуравдугаар байранд Беларусийн мисс шалгарсан байна.

Энэхүү тэмцээнд 2007 онд манай улсаас анх удаа загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл оролцож  Ази тивийг төлөөлсөн шагналт байранд шалгарч “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн билээ.  “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээн нь нэг үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг тивийн хатан хаанаар шалгаруулдаг онцлогтой юм.