– Арьс арчилгааны элдэв бүтээгдэхүүн туршиж үзэхээсээ өмнө заавал таны арьс ямар төрлийнх вэ гэдгийг мэргэжлийн хүнээр тодорхойлуул.
Учир нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид саван нүүр цэвэрлэгч гээд л бүхий л бүтээгдэхүүнээ хүний арьсны онцлогт тохируулан үйлдвэрлэдэг болсоор нэлээн хэдэн жилийг үдсэн гэдгийг таныг хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдая. Тэгэхээр та өөрийнхөө арьсыг ямар төрлийнх вэ гэдгийг сайн мэддэг байх тусмаа та арьсаа сайн хамгаалж чадна гэсэн үг шүү. Мэдлэг гэдэг өөрөө хүч гэдгийг сана.
– Арьсаа өдөрт 1-2 удаа цэвэрлэ.
Энэ бол хамгийн чухал зөвлөгөө юм шүү. Та гэрээсээ гарсан л бол арьсанд чинь элдэв нян бактери үрждэг. Гэртээ орж ирээд нүүр гараа хамгийн түрүүнд тасалгааны температурт буй усаар угааж хэвшээрэй. Хэт халуун эсвэл хүйтэн усаар угаах нь эрсдэлтэй. Таны арьсыг хамгийн их гэмтээдэг юм шүү.
– Өөрийнхөө арьстай аль болох зөөлөн харьц
Арьс гуужуулах үйлчилгээ хийлгэсэн ч заавал арьсандаа тэжээл өгч бай. Арьс элдэв шарх сорви, хуурайшилтаас хол байж гэмээнэ эрүүл сайхан байх ёстой. Өөрийнхөө арьсанд тохирсон тэжээлийн тос байнга хэрэглэ. Хэрвээ арьсаа цэвэрлэхэд багагүй цаг хугацаа зарцуулдаг бол тэжээл өгөхдөө ч түүнээс бага хугацаа зарцуулж болохгүй шүү. Арьсны тухай яригдаж байгаа ямар ч зүйлд яаравчлан шийдвэр гаргах хэрэггүй.
– Ус их уу
Магадгүй та энэ зөвлөгөөг наснаасаа илүү сонссон, одоо бараг залхаж байна гэх байх. Гэвч мэддэг зүйл гээд хойш тавих ерөөсөө хэрэггүй. Чийгшил гэдэг арьсанд уян хатан өгч байдаг учраас арьсыг үрчлээтэхээс хамгаалдаг. Чийгшил гэдэг зөвхөн элдэв төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээр нөхдөг зүйл биш. Дотроосоо үргэлж чийгшлээ сэргээж хадгалж байх хэрэгтэй.
– Үргэлж арьсныхаа чийгшлийг хадгал
Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд үүн шиг чухал зүйл үгүй. Тэгэхээр арьсанд чийгшил өгдөг pH бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг аль болох өөрийн арьсанд тохирохыг хэрэглэ. Хэрвээ та өөрийн арьсанд тохирсон тос болоод гоо сайхны бусад бүтээгдэхүүнийг олсон гэж үзэж байгаа бол яаран солих гэсний хэрэггүй.
– Саван ашиглах хэрэггүй
Саван гэдэг таны нүүрсний арьснаас бусад арьсанд хэрэглэх эд. Та өөрийн нүүрсний арьсанд тохирох гель эсвэл нүүр цэвэрлэгчийг л арьс арчилгаандаа ашигла. pH нь нэг бол их бага эсвэл их өндөр бүтээгдэхүүнээс зайлсхий.
– Нарны хурц туяанаас арьсаа үргэлж хамгаалж бай
Сүүлийн жилүүдэд нарны хурц туяа арьсанд бүүр ч халгаатай болоод байгаа гэдгийг гоо сайханчид баталдаг. Тиймээс та нарны туяаны хамгаалалтай гоо сайхны бүтээгдэхүүн сонгохыг хичээгээрэй. Нарны хурц туяа нь арьсны хавдар үүсэх эхлэл болдог учраас нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг аль болох өндөр хамгаалалттайг нь сонгоход гэмгүй.
– Нойр ба хөдөлгөөн
Энэхүү гайхамшигт хослол нь таны эрүүл мэндийн хамгаалалт болоод зогсохгүй арьсыг эрүүлжүүлж, үрчлээнээс хамгаалж байдаг юм шүү. Арьс ч гэсэн амралт болоод хөдөлгөөнөөр дутаж байдаг.
– Арьсны элдэв төрлийн үрэвслийн үе дэх зөв эмчилгээ
Хэрвээ таны арьсан дээр хар нөсөө толбо гарч, та өөрөө эмчлэх боломжгүй санагдвал заавал эмчид хандаарай. Арьсан дээрх нөсөө толбо зөвхөн арьсны бохирдол эмгэгээс болдоггүй. Хүний дотор эрхтэн дэх өөрчлөлтүүд арьсан дээр нөсөө толбо болж илэрдэг юм шүү.
– Стрессээс аль болох өөрийгөө сугал
Стресс гэдэг таны арьсыг хамгийн ихээр гэмтээдэг зүйл. Тиймээс стресст өртөхгүйн тулд халуун устай ванн, явган алхах, хөгжим сонсох гэх мэтээс бүү татгалз. Та хэрьээ өөрийнхөө стрессийг захирч чадвал үргэлж сайхан арьстай байх болно.
Эх сурвалж: www.info.mn