”Мартагдашгүй” тоглолт болно

475

Нэгэн үе Монголын залуучуудыг доргиож байсан ‘Сүнс’, ‘Камертон’, ‘Номин талст’, ‘Салхи’, ‘Guys’ хамтлагууд хамтран ‘Мартагдашгүй’ нэртэй тоглолт хийсэн нь үзэгчдийн таалалд ихэд нийцсэн.
Тиймдээ ч үзэгчдийн хүсэлтээр дахин нэг удаа тоглосон. Тэгвэл тус тоглолтын үргэлжлэл болгож рок, попын хамтлагуудын хамтарсан ‘Мартагдашгүй’ тоглолт болох гэж байна.
Тус тоглолтод  ‘Харанга’, ‘Хурд’, ‘Никитон’, ‘Нисванис’, ‘Чоно’ зэрэг хамтлагууд оролцох аж. ‘Мартагдашгүй’ тоглолт энэ сарын 28-ны өдрийн 19:00 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох аж.