Ж.Бадамбазар: Гранат шидэх бэлтгэл хангах явцад тэсрэлт болсон, ослын шалтгааныг шалгуулж байна

1032

Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар анги бэлтгэлээ хангаж байхад осол гарсан.Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй холбох дадлага явагдаж байсан тухай албаныхан мэдээлээд байсан юм. Дэлбэрэлт болох үед ахлагч А, Н нар газар дээрээ нас барж бусад найман хүн шархадсан харамсалтай явдал болсон тухай Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан юм.
Тэгвэл ослын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. ХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар “2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болсон ослын талаар танилцуулахаар бэлтгэлээ. 17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, найман цэрэг шархадсан осол гарсан. Үүнтэй холбоотойгоор 355 дугаар ангийн Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг үе тохиож байна. Гранат шидэх бэлтгэл хангах явцад тэсрэлт болсон. Ослын талаарх мэдээллийг ЗХЖШ-аас 17:40 минутын орчим хүлээн авсан. Хууль хяналтын байгууллагуудаар ослын шалтгааныг шалгуулж байна” гэв.
Улмаар “БХЯ, ЗХЖШ-аас хоёр ажлын хэсэг томилогдсон байна. Нэгдүгээр ажлын хэсэг ослын газрыг шалгаж, тодруулах, хамгаалалтад авах, шархтнуудыг яаралтай татан гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Хоёр дахь ажлын хэсэг шархадсан найман цэргийн албан хаагчийг ямар нэг саадгүйгээр хотод татан авч ирэх, Цэргийн төв эмнэлэгт яаралтай хагалгаа, эмчилгээ хийх үйл ажиллагааг хариуцахаас гадна албан хаагчдын ар гэрийнхэн, цэргийн албан хаагчдын биеийн байдлыг эмчлэх шаардлагатай газар, өрөөг бэлтгэх ажлыг хийсэн. Одоогоор найман цэргийн албан хаагчдын бие тогтвортой байна. Б.Мөнгөншагай 1989 онд төрсөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өмнөд Судан улсад албаа хаасан офицер байсан. Баасанжав Баян-Өлгий аймагт төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг 24 настай. Өмнөд судан улсад мөн энхийг дэмжих ажилд оролцсон. Шархадсан албан хаагчид 22-28 насны туршлагатай албан хаагчид. Сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн сургуульд гарсан тухай мэдээлсэн” гэв.

Эх сурвалж: www.info.mn